Утас
+976-21-242264
Төмөр замын дээд сургуулийн техникийн зурагзүй, CAD/ CAE технологийн лаборатори
Хичээлийн 2-р байрны 224-р ангийн 20 ширхэг компьютер дээр Техникийн зурагзүй, CAD /ED203/; CAD технологи /ED202/; CAE технологи /CE301/ хичээлүүдийг судалдаг. Техник механикийн чиглэлээр мэргэжил эзэмшиж буй оюутанд зайлшгүй байх ур чадваруудын нэг програм хангамж ашиглан хийцийг төслөх, бат бэхийн тооцоо хийх, хийцийн найдвартай ажиллагаа зэргийг гүйцэтгэнэ.Үүнд:
а. Хатуу биеийн механик
Хийцийн хүчдэлт төлвийн онол /Морийн дугуй байгуулах, гол хавтгайн байрлалууд тодорхойлох, налуу хавтгайн хүчдэлийг Solidworks программ ашиглан тооцоох/
б. Кинематик болон динамикийн тооцоо хийх
Зургаан мөчит кулист механизмын дурын мөч дээрх цэгийн хурд, хурдатгал тодорхойлж үр дүнг тоон утгаар авах /хавтгайн механизм/
Цэгийн болон хатуу биеийн динамик тооцоог гүйцэтгэх гэх мэт чадваруудыг эзэмшиж байна.
Чадварлаг инженер, боловсон хүчин бэлтгэснээрээ үйлдвэрлэлт, бүтээн байгуулалтад тодорхой хэмжээний хувь нэмэр оруулах зорилготой лаборатори юм.