Eduor
  • Утас

    +976-21-242264

  • И-мэйл

    rail-inst@ubtz.mn

VR виртуал лаборатори

Виртуал лаборатори

Вагоны үзлэгийн виртуал хичээл нь практик дээр хичээллэж буй мэт бодит орчинд байх ба цаг агаарын нөхцөл байдал, хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдах ямар нэг эрсдэл учрахгүйгээр оюутан хичээллэх боломжийг олгож байгаа юм. Нэг үзлэгийн хичээлийн үргэлжлэх хугацаа  10-12 минут байх ба нэг хичээлийн цагт 6-7 оюутан хичээллэх боломжтой юм. Мөн виртуал хичээл нь орос хэл дээр тайлбар нь явах ба тухайн оюутан мэргэжлийн үг хэллэгүүдийг орос хэл дээр сурч болохоороо давуу талтай юм.

Вагон үзлэгийн виртуал хичээл нь 12 байрлал бүхий ачааны вагоны техникийн бүрэн үзлэгийн хичээл юм. Тус виртуал хичээл нь дараах 3 хэсгээс бүрдэнэ.

  1. Ачааны вагон болон түүний эд ангиудад тохиолдох гэмтлүүдийг судлах хэсэг. Энэ хэсэгт хагас вагон, битүү вагон, цистерн вагонууд байх ба вагон бүрийн хос дугуй, тэргэнцэр, автоугсраа, автотоормост үүсэх гэмтлийг судална.
  2. Ачааны вагонд техникийн бүрэн үзлэгийг 12 байрлалд хийх хэсэг. Энэ хэсэгт ачааны 3 төрлийн вагоны сонголт байх ба вагон бүр дээр 12 байрлалд техникийн бүрэн үзлэгийг хийнэ.

 

  1. Ачааны вагон болон түүний эд ангиудад тохиолдсон гэмтлийг илрүүлэх шалгалтын хэсэг. Энэ хэсэгт өмнөх хэсэгт үзэж судалсан хичээлийг шалгах ба вагоны гэмтэлтэй эд ангиудыг тогтоосон хугацаанд олж тэмдэглэгээг хийнэ.